быстрый займ на карту
Үзсэн: 321

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БАЙГУУЛАГДСАН САЙЖРУУЛАХ ТҮЛШ БОРЛУУЛАХ, ТҮГЭЭХ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сайжруулсан түлшийг борлуулах, түгээх зориулалттай Сайжруулсан түлшний Хангамжийн төв, Борлуулалтын цэгүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол холбогдох албан тушаалтан, ажилтнуудын хамт байгуулагдаад буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шинээр төлөвлөсөн газруудтай танилцахын зэрэгцээ Гэрээт борлуулагч нартай уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Чингэлтэй дүүрэгт одоогоор Дундын бөөний 4 төв болон Борлуулалтын 38 цэг байгуулагдаад иргэдэд Сайжруулсан түлшийг борлуулж байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ИРГЭН БҮР ХҮЧЭЭ НЭГТГЭЖ ОРОЛЦОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

 

 

Leave a Reply

  • Facebook