быстрый займ на карту
Үзсэн: 234

ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэгт Сайжруулсан түлшийг борлуулах цэгүүдийг байгуулах ажлын явц байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар харилцан санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад “Таван Толгой түлш” ХХК-ийн Борлуулалт хариуцсан ажилтан М.Бямбадорж оролцож 7-19 дүгээр хороодын Засаг дарга нарт нэгдсэн мэдээллийг өгч, түлш түгээлтийн ажил, иргэдтэй гэрээ байгуулахад анхаарах асуудлаар танилцууллаа.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол тодорхой чиглэлээр үүрэг даалгаврыг өгсөн бөгөөд ялангуяа “Таван Толгой түлш” ХХК-ийн зүгээс ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах нь зүйтэй гэдгийг онцлов.

Leave a Reply

  • Facebook