быстрый займ на карту
Үзсэн: 289

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт байрлах дундын бөөний төвөөс хороодод байрлах борлуулалтын цэгт сайжруулсан түлшийг тээвэрлэх, нөөцлөх, түгээх болон борлуулалтын цэгээс айл, өрхөд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, айл өрхүүдийн түлшний картыг 9 сарын 15-ны дотор түгээж дуусгах ажлыг зохион байгуулах, нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангах, авто зам болон инженерийн шугам сүлжээ, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд ухсан нүх шуудууг стандартын дагуу засаж тохижуулж 9 сардаа багтааж дуусгах, нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг 9-р сарын 30-ны дотор дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт, үр дүнг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй тулгаж дуусгах, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах, “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т шалгуулах бэлтгэлээ бүх байгууллага сайтар хангах, архивын цахим системийг нэвтрүүлж ажиллах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд байгууллага бүр орчныхоо 50 м газрыг цэвэрлэх, тохижуулах үүргээ хангалтгүй биелүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нэр, орчны зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, газрын гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээг авах зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Албан байгууллагууд  Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг тайлагнах, төсвийн хөрөнгөөр хийж буй явган хүний замын ажлыг эрчимжүүлэх, ирэх бямба, ням гарагуудад дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, албан байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцуулах, энэ сарын 14-ний өдөр зохион байгуулах Иргэдийн баярын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

Leave a Reply

  • Facebook