быстрый займ на карту
Үзсэн: 157

ОХУ-ЫН САХА(ЯКУТ) УЛСЫН ХАНГАЛАССКИЙ(УЛУС) ДҮҮРГИЙН ХҮНДЭТ ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ОХУ-ын Саха(Якут) Улсын Хангаласский(улус) дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич, Засаг даргын зөвлөх Протодьяконов Борис Петрович нарыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн ах дүүгийн харилцаат Хангаласский(улус) дүүргийн эрхэм төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Хоёр дүүргийн маань хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Дүүрэгт маань тавтай сайхан зочилж, удахгүй болох Иргэдийн баярт маань оролцохыг хүндэтгэлтэйгээр урьж байна” гэдгийг онцоллоо.

Мөн үеэр Хангаласский(улус) дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич хэлсэн үгэндээ “Биднийг халуун дотно угтан авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Танай дүүргийн иргэдэд аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн ялдамд өдрөөс өдөрт амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Leave a Reply

  • Facebook