быстрый займ на карту
Үзсэн: 155

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД-АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ “НЭГ БАГ” БОЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргээс “ЧИНГЭЛТЭЙЧҮҮД – АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА” ээлжит сургалт,семинарыг зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалт, семинарын зорилго нь төр захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчид, Мэргэжлийн хяналтын байгууллагын Улсын байцаагчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Засаг дарга нар, Орон тооны бус ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, илэрсэн зөрчил дутагдлыг цаг алдалгүй арилгах, айл өрх, иргэд, ААНБ-д холбогдох тогтоол шийдвэрийг сурталчлах, хяналт тавих улмаар Иргэдийн эрүүл, аюулгүй, утаагүй, цэвэр орчинд аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд бүх шатандаа НЭГ БАГ болж ажиллах явдал юм. Сургалт, семинарын үйл ажиллагааг Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажил бол хүн бүрийн идэвх оролцоо, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжих юм. Та бүхэн НЭГ БАГ болж, зөв зохион байгуулалттай ажилласны үр дүнд гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утааг тодорхой хэмжээгээр бууруулж, хүн ардын эрүүл мэндийг хамгаалж, улмаар айл өрх бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх болно” гэдгийг онцоллоо.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар сургалт, семинарт оролцогчдод Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлын талаар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дэд дарга С.Даваасүрэн мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус тус танилцууллаа. “Таван Толгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миньяа сайжруулсан түлшний чанар хүртээмж, түгээлт, борлуулалтын талаар болон САЙН КАРТ-ыг иргэд хаанаас авах, хэрхэн ашиглах, Чингэлтэй дүүрэгт байгуулагдаад байгаа Борлуулалтын төвүүдийн байршил, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Сургалт, семинарыг дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол удирдан явууллаа.

ИРГЭД НЬ ЖАРГАЛТАЙ, ИРЭЭДҮЙ НЬ ГЭРЭЛТЭЙ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭ “НЭГ БАГ” БОЛЖ ХӨГЖҮҮЛЬЕ

  

Leave a Reply

  • Facebook