быстрый займ на карту
Үзсэн: 695

ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй Хайрхан уулын Их Тахилга, дүүргийн Иргэдийн баяраа тохиолдуулан, дүүрэг орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа болон төрийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд “Нэг цэг”-ээс хороодоор дамжуулан хөнгөн, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор зарласан “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяны хүрээнд идэвх, зүтгэлтэй ажилласан ажилтан, албан хаагчид болон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажилд санаачилгатай оролцсон зарим ажилтан, албан хаагчид, иргэдийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар ажил үйлсээрээ манлайлж ажиллаж байгаа албан хаагч, иргэддээ эрхэм хүндтэй шагналаар шагнуулж байгаад нь баяр хүргээд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одонгоор 18 , “Хүндэт өргөмжлөл”-өөр 23, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 15, “Хөдөлмөрийн алдар” медалиар 7 иргэн тус тус шагнагдсан байна.

Leave a Reply

  • Facebook