быстрый займ на карту
Үзсэн: 157

ЯЙЗҮ ХОТЫН ДАРГА НАКАНО ХИРОМОЧИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Япон улсын Яйзү хотын дарга Накано Хиромичиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал 2018 онд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Яйзү хотын дарга Накано Хиромичи нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын урилгаар дүүргийн Иргэдийн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын үеэр Иргэдийн баярт урьсан явдалд талархал илэрхийлээд цаашид боловсролын салбарт болон ажилтан, албан хаагчдын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Leave a Reply

  • Facebook