быстрый займ на карту
Үзсэн: 221

БНСУ-ЫН БУСАН ХОТЫН БУСАНЖИН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА СО ИН СҮГ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн хамтын ажиллагаат БНСУ-ын Бусан хотын Бусанжин дүүргийн Засаг дарга Со Ин Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр тал цаашид боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Иргэдийн баярт хүрэлцэн ирсэн эрхэм төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Хамтын ажиллагааны хүрээнд гурав дахь жилдээ өнгөрсөн 8 дугаар сард зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэг оношилгоонд дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархаж байна гэдгийг онцолж байлаа. Бусанжин дүүргийн Засаг дарга Со Ин Сүг “Чингэлтэй дүүргийн Иргэдийн баярт урьсан явдалд талархаж байна, бидний хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд танай дүүргийн иргэдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Leave a Reply

  • Facebook