быстрый займ на карту
Үзсэн: 217

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭР, САХИУСЫГ ТАЙХ ИХ ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар хуралдааны тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг 5 жилд, бага тахилгыг 2 жилд нэг удаа тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж баталсан. Үүний дагуу Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх их тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг арван долоодугаар жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн Намрын эхэн илүү сарын шинийн 15-ны билигт өдөр, аргын тооллын есдүгээр сарын 14-ний өдөр хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

Тайлга тахилгын ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нар, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, албан хаагчдын төлөөлөл, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг, Япон улсын Яйзү хотын зочид төлөөлөгчид болон иргэд сүсэгтэн олон оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг төрийн ёслол,  шашны зан үйлээр хамтарч үйлдэн Монгол Улсын далбаа, Нийслэлийн туг болон Чингэлтэй дүүргийн тугийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлэн их овоондоо мэхийн ёсолсноор эхэллээ. Шашны уламжлалт ёсоор Түвдэнпэлжээлин хийдийн лам, хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайлж, даллагын тариа будаанаас хишигтэн олонд зэд хүртээсэн юм. Өргөл мөргөлийн ёслолыг үйлдсэний дараа иргэд сүсэгтэн олон их овооноос гороолон буув.

 

Leave a Reply

  • Facebook