быстрый займ на карту
Үзсэн: 281

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “ИРГЭДИЙН БАЯР” БОЛЛОО

Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх их тайлга тахилгын ёслол өнөөдөр болж Чингэлтэй хайрханы энгэр бэлд “Иргэдийн баяр”-ыг зохион байгууллаа.

Иргэдийн баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга нар, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, албан хаагчдын төлөөлөл, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг, Япон улсын Яйзү хот, БНСУ-ын Бусан хотын Бусанжин дүүргийн зочид, төлөөлөгчид болон 2000 гаруй иргэн оролцлоо.

Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу нас, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулсан Ж.Бааст, Л.Мөнхөө, Ц.Чимэдцэрэн,  С.Сэдэд, Ц.Баярдаваа, С.Ванчигдоо нарт Чингэлтэй дүүргийн дээд шагнал “ХҮНДЭТ ИРГЭН”-ийг гардуулав. Мөн урлагийн тогтолт, үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, зэрэг спортын уралдаан тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Иргэдийн баярын гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжихэд оршиж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулж ЧДЗДТГ-ын болон дэргэдэх 12 хэлтэс, албад, дүүргийн 19 хорооны ажилтнууд хүндэт зочид төлөөлөгчдөд болон иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 32 бөх зодоглосноос аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж наадамчин олныг баясган, “Иргэдийн баяр” өндөрлөлөө.

    

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook