быстрый займ на карту
Үзсэн: 168

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийн дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шалгах эрх бүхий 14 байгууллагаас 2018 оны байдлаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй  “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”, “Статистикийн хэлтэс”–ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй шалтгаан нөхцөлийг судаллаа.

Судалгаагаар дүүргийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”-т хүүхдийн улсын байцаагч томилогдоогүй учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй бол Статистикийн хэлтсийн хувьд дүүргийн хэмжээний нийт 26 нэр төрлийн статистикийн мэдээллийг мэдээ, тайлангийн графикийн дагуу хуулийн хугацаанд хүлээн авч Үндэсний Статистикийн хороонд нэгтгэн ажилласан бөгөөд 2018 онд 2147 аж ахуйн нэгж байгууллагын статистикийн мэдээлэлд хуулийн хугацаанд хамруулан ажилласан тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болох нь тус тус тогтоогдсон байна.

Дүүргийн прокурорын газраас дүүргийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”-т хүүхдийн улсын байцаагчийг томилуулан ажиллуулах шаардлагатай байгаа талаар албан бичиг, мөн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахгүй байгааг анхааруулан Прокурорын шаардлага тус тус бичиж Нийслэлийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс”-т хүргүүлэн ажиллалаа. Үүний үр дүнд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс шалгуулах юм.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Leave a Reply

  • Facebook