быстрый займ на карту
Үзсэн: 250

“ЦЭРГИЙН АЛБА-ЭХ ОРНЫ АЛБА” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу “Цэргийн алба-Эх орны алба” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Цэргийн штабын офицер, ахлагч нар 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар анги, Хилийн 0131 дүгээр ангиудад Нийслэлээс цэргийн жинхэнэ албанд татагдан алба хааж буй гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчидтай “Цэргийн алба-Эх орны алба” уулзалт зохион байгуулж, тэдний ар гэрээс хүргүүлсэн мэндчилгээг дамжуулж, дүүргийн гарын бэлгийг өгч, алба хааж буй дайчдаасаа цэргийн албаны талаарх сэтгэгдлийг нь сонсож, цаашид эх орон, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж цэргийн жинхэнэ албаа үлгэр жишээчээр хаахыг хүсэн ерөөлөө.

Цэргийн анги, байгууллага, цэрэг дайчдад батлан хамгаалах багц хуулийн талаар мэдээлэл хийж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцож ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж анги байгууллагуудад цэргийн алба хааж байгаа дайчидтай уулзахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх нартай уулзаж, дүүрэг, аймаг орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцсон юм. Чингэлтэй дүүрэг эко ногоон дүүрэг аяны хүрээнд Чингэлтэй Хайрханы өвөрт “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, тохижуулж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн мод үржүүлгийн газраас тарьц, суулгац модыг авч, “Эрдмийн цэцэрлэг”-т хүрээлэнд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Leave a Reply

  • Facebook