быстрый займ на карту
Үзсэн: 164

23 ДУГААР СУРГУУЛИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгууллаа.

Тус тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 12 сургуулийн 84 сурагч мэдлэг сорих асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, анхны тусламж, хүч тамирын, химийн хордолт гэсэн 5 өртөөг дамжин даалгавар биелүүлэн авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа дайчлан уралдсанаас Тэргүүн байранд 23 дугаар сургуулийн ЭЛИТ баг шалгарч цом, алтан медаль болон нийслэлийн бүсийн аваргад оролцох эрхтэй болсон юм.

Leave a Reply

  • Facebook