быстрый займ на карту
Үзсэн: 219

2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНД ХИЙХ ЗАВСРЫН АУДИТ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэлийн дэх Төрийн аудитын газраас дүүргийн улс болон орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2019 оны Санхүүгийн тайланд завсрын аудитыг энэ сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэж байна.

Тус аудит нь 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нь улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон холбогдох хууль, заавар, журмын дагуу үнэн зөв бэлтгэгдэж байгаа эсэхийг хянах, завсрын аудитаар илэрсэн зөрчил дутагдлын талаар байгууллагын удирдлага, санхүүгийн ажилтнуудад заавар зөвлөгөө өгөх, өмнөх оны аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгахад чиглэж байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд шалгагдах байгууллагын хуваарийг оруулж байна. Иймд Төсвийн шууд захирагч нар заасан хугацаанд аудитад хамрагдана уу.

9-р сарын 24, 25, 26-нд Засаг даргын Тамгын газар

10-р сарын 04-нд 23-р сургууль

10-р сарын 08-нд Чингэлтэйн ахмадын амралт

10-р сарын 09-нд 5-р сургууль

10-р сарын 10-нд 24-р сургууль

10-р сарын 11-нд 50-р сургууль

10-р сарын 14-нд 17-р сургууль

10-р сарын 15-нд АБНТБТ

10-р сарын 16-нд 5-р цэцэрлэг

10-р сарын 17-нд 18-р цэцэрлэг

 

 

 

Leave a Reply

  • Facebook