быстрый займ на карту
Үзсэн: 574

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, чанар, үр дүнг салбар бүрээр гаргаж 2019 оны 10 дугаар сарын 01-ны дотор Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” 05 дугаар албан даалгаврын хэрэгжилт, үр дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний засвар үйлчилгээний худаг, камерын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдэрсэн, үрэгдсэн тохиолдолд шуурхай засварлаж, хэвийн ажиллагааг хангах, халаалтаа аваагүй орон сууцны байруудад дулааныг яаралтай өгөх, засварын ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах, хувийн орон сууцны конторууд дулааны тохируулгаа сайтар хийлгүүлж ажиллах, гомдол чирэгдэл гаргахгүй, техникийн доголдол саатлыг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, нийслэлийн иргэдийг сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнууд хороодод ажиллах хуваарь батлагдсан байгаа тул хэрэгжилтийг хангах, тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлээгүй байгууллагуудын удирдлагуудад хариуцлага тооцож ажиллах, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд дүүрэг, хороондоо хийсэн ажлуудынхаа үр дүнг дүгнэж, тайлан мэдээгээ Захирагчийн ажлын албанд хүргүүлж ажиллах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Урт цагаан” буюу төрийн өмчийн байранд үйл ажиллагааг явуулж газруудын түрээсийн гэрээний нөхцөлийг олон нийтэд, ил тод болгож, гэрээг цуцлах,  Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгах, байгууллагууд төрийн байгууллагын гадна хаягийн стандартын дагуу хаягаа шинэчлэх, иргэдийг сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, эрчимжүүлэх, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, албан байгууллагууд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнах зэрэг үүрэг даалгаврыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө.

 

Leave a Reply

  • Facebook