ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД “ТУСГААР ТОГТНОЛ” ЦОМЫН ТӨЛӨӨХ САГСАН БӨМБӨГИЙН 3х3 ТЭМЦЭЭН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг дүүргийн Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнгийн спорт талбайд зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн нар болон ИТХ-ын төлөөлөгчид, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд мөн сурагчдын төлөөлөл оролцсон юм. Уг тэмцээнд 12 сургуулийн ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй нийт 72 багийн 288 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 117 дугаар сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй баг, 24 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн эмэгтэй багууд тус тус шилдгээр шалгарч “Тусгаар тогтнол” цомын эзэд боллоо. Мөн тэмцээний үеэр софт теннисний хосын төрлийн тэмцээн болж 12 сургуулийн 12 баг тамирчид оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм.

 

 

 

Leave a Reply

  • Facebook