быстрый займ на карту
Үзсэн: 679

ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд олон улсын “Ахмадын баяр”-ыг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодод ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатарын районд анх хороо байгуулагдахад 1964 онд хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байсан өдгөө 84 настай Дүгэрсүрэн оролцож дурсамжаа хуваалцсан юм. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул нар ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөн Ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

 

Leave a Reply

  • Facebook