быстрый займ на карту
Үзсэн: 687

“АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТООР АХМАДУУДДАА БЭЛЭГ БАРИЛАА

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтын хүрээнд Олон улсын “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Дүүргийн хэмжээнд 16000 гаруй ахмад настан амьдарч байгаа бөгөөд 9 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар паласын концертын их танхимд “Ахмадаа дээдэлье” концертыг зохион байгуулж, дүүргийн 7000 гаруй ахмад настан үзэж сонирхлоо.

Хүндэтгэлийн тоглолтыг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ,  Засаг дарга Ж.Эрдэнэбат нийт ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. Мөн дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нар, ИТХ-ын төлөөлөгч нар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн юм.

Leave a Reply

  • Facebook