быстрый займ на карту
Үзсэн: 503

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн хэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зорилгоор цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг Хилийн 0164 дүгээр анги болон онцгой байдлын гал унтраах аврах 18 дугаар ангийг түшиглэн зохион байгууллаа.

Энэхүү цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх шатны сургалтыг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын газрын харьяа Аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсан юм. Дүйцүүлэх албан хаагчид сургалтад хамрагдсанаар алба хаагчид нэгдсэн нэг удирдлага дор үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага нэмэгдэхээс гадна батлан хамгаалах хууль тогтоомжууд, үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагааны журам, цэргийн анхан шатны мэдлэгүүдээ бататгалаа.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook