быстрый займ на карту
Үзсэн: 352

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН  ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Дорнод аймгийн Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд идэвх зүтгэлтэй оролцсон цэрэг, дайчид хугацаанаасаа өмнө халагдаж ирлээ.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албыг хаах хугацаандаа улс орныхоо бүтээн байгуулалтад оролцож бодитой хувь нэмэр оруулж үеийн нөхдөдөө үлгэр дуурайлал болсон Нийслэлийн Чингэлтэй дүүргээс 2018 оны 2 дугаар ээлжээр Зэвсэгт хүчний 327, 336 дугаар ангиудад хугацаат цэргийн албаа хаасан дайчдыг дүүргийн ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа нар хүлээн авч хүндэтгэл үзүүлж, Засаг даргын “Талархал”, дурсгалын зүйлийг гардууллаа.

Тэд иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа хаах хугацаандаа энэхүү улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж халагджээ. Цаашид хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа экскаватарчин, индүүчин, автогрейдерчин, авто ачигчийн жолооч, бульдозерчин, өөрөө буулгагчийн жолооч гэсэн мэргэжилтэй иргэд улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж, төрийн албанд ажиллах нөхцөл бололцоогоор хангагдана.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook