быстрый займ на карту
Үзсэн: 375

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН АВРАГЧИД НИЙСЛЭЛИЙН БҮСИЙН АВАРГА БОЛЛОО

Нийслэлийн бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн Аврагч-2019” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуулийн “Элит” багийг өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар хүлээн аван уулзан баяр хүргэж Улсын аварга шалгаруулах тэмцээнд нь амжилт хүслээ.

Тус тэмцээнийг  Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулдаг бөгөөд сурагчид жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч тамирын цэг, химийн хордолтын цэг гэсэн цэгүүдэд үүрэг гүйцэтгэж өрсөлдсөн юм.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook