быстрый займ на карту
Үзсэн: 238

ИРЭХ ОНЫ 4 ДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ЕСӨН ДҮҮРГИЙН БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа.

“Иргэд оршин суугчдын өргөдөл гомдлыг шийдвэрлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хотын удирдлагууд дүүргийн Засаг дарга нартай хамтран ажиллана. Нийслэл хотын хөгжил хороо, дүүргээс ихээхэн хамааралтай, иргэдийн оролцоог хангаж ажиллах нь чухал учраас өнөөдрөөс бүх дүүрэгт ажиллана. Нийслэлийн бодлого шийдвэр, зорилго, зорилт нэг байх ёстой учраас хороо,  дүүргийн Засаг дарга нар төрийн ажилд хариуцлагагүй загнаж, улс төрийн зорилгоор хандахгүй байх ёстой” хэмээн уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан онцоллоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар оролцлоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дүүргийн хэмжээнд хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Энэ сарын 01-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 01 хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллана. Энэ хугацаанд дүүрэг, хороодын Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах II, III бүсийн иргэдэд сайжруулсан шахмал түлшийг жигд тараах, мэдээллээр хангаж ажиллах, бөөний болон дундын агуулахад нэмэлт нөөц бий болгоход анхаарч ажиллах талаар Нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өглөө.

 

Leave a Reply

  • Facebook