быстрый займ на карту
Үзсэн: 138

АЖИЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ МАНЛАЙЛСАН БАГШ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж буй нийт 72 багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Боловсролын тэргүүний ажилтнаар 10 багш, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор 7, “Хүндэт өргөмжлөл”-өөр 27, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 7, “Хөдөлмөрийн алдар” медалиар 7, “Хүндэт өргөмжлөл”-өөр 11, “Баярын бичиг”-ээр 10 багш, сурган хүмүүжүүлэгч, ажиллагсдыг шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Баярсайхан, С.Амарбаясгалан, Б.Батхуяг нар тус тус гардуулан өгч хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook