быстрый займ на карту
Үзсэн: 577

ХҮНСНИЙ ЗОРИУЛАЛТЫН БУС ХУВАНЦАР САВНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хуванцар саванд хадгалсан усан дахь хар тугалга ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон Монгол Улсад мөрдөж байгаа стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 60-800, формальдегид 1800-6900 дахин их байгааг тогтоогоод байна.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ундны ус, айраг, сүүгээ хадгалдаг савнууд /химийн бодисын хөх сав, тосны шар канистер/ нь хүнсний зориулалтын бус хуванцар сав бөгөөд ялгардаг хар тугалга, формальдегид нь хүний биед хорт хавдар, чихрийн шижин, мэдрэлийн согог, үргүйдэл, арьсны өвчин зэрэг олон төрлийн өвчин эмгэг үүсгэдэг байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай холбогдох арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар дараах чиглэлээр санал солилцлоо.

  1. Дүүргийн Засаг даргын 2019 оны А/674 дүгээр захирамжийн хүрээнд “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээг бууруулах аян”-д идэвх, санаачилгатай оролцох
  2. Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” 189 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах
  3. Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын дагуу “Ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх тухай” заалтыг хэрэгжүүлж ажиллах
  4. “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг зохион байгуулах

Цаашид үзүүлэн, сургалтын материал, мэдээллийн самбар бэлтгэн хэрэглэгчийн хүнсний боловсролыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook