быстрый займ на карту
Үзсэн: 106

“САЙН ЖААЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, “НОМТОЙ БОГЦ” ЯВУУЛЫН НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө 10 дугаар сарын 2-ны өдөр дүүргийн 17 дугаар сургуулийн 2 дугаар ангийн хоёр бүлгийн 88 сурагчид ээлжит “Сайн жаал” сургалтаа “Ном уншихын ач тус” сэдвээр хүргэлээ. Номын өргөөний номын санч Д.Нарантуяа сурагчдад мэдлэг олгох үүднээс дээрх сургалтыг сургууль дээр нь очиж зохион байгуулсан юм.

Мөн 117 дугаар сургуулийн хүүхэд багачууддаа үлгэр, уран зохиол, танин мэдэхүйн 30 ширхэг номоор “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээгээ хүргэв. Сургуулийнхаа сурагчдад шинэ содон ном уншуулахаар “Номтой богц” явуулын номын сангийн үйлчилгээг тус сургуулийн номын санч Н.Оюунгэрэл хүлээн авлаа.

Leave a Reply

  • Facebook