Асрамжлуулах тухай

2013 оны 10 дугаар сарын 21                         Дугаар А/300                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-83 тоотод оршин суугч, иргэн Дамбий овогтой Батдөш нь ганц бие, ах дүү хамаатан садангүй, бие даан амьдрах чадваргүй учир асрамжийн газар асруулах хүсэлт ирүүлснийг харгалзан 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Улсын асрамжийн газарт асрамжлуулахыг зөвшөөрсүгэй.

2. Д.Батдөштөй холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Батсүмбэр дэх асрамжийн газарт хүлээлгэн өгөхийг дүүргийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс /Ц.Энхболд/-т даалгасугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавихыг Засаг даргын Тамгын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                   Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook