быстрый займ на карту
Үзсэн: 153

ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн нэрэмжит, Улаанбаатар цэргийн хүрээний ёс журам сахиулах ангийн 95 жилийн түүхт ой болж, энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа нар оролцон дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбатын мэндчилгээг уламжлан тус ангид албаа нэр төртэй хаасан үе үеийн генерал, оффицер, ахлагч, түрүүч, байлдагч нарт баяр хүргэн, дурсгалын зүйл гардуулж, Засаг даргын шагналаар шагнагдсан дайчдад шагналыг гардуулан өглөө.

Тус ангид Чингэлтэй дүүргээс 16 хугацаат албаны түрүүч, байлдагч нар албаа хааж, төрийн болон гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний нүүр царай, толь болж гялалзаж, албаа нэр төртэй хааж байна. Мөн дүүрэгтэй Зэвсэгт хүчний 032 дугаар анги нь нягт харилцан ажиллагаатай байж Чингэлтэй Хайрханы тахилга, дүүргийн туг цэнгүүлэх, тусгаар тогтнол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд төрийн хүндэт харуулын оролцоог хангаж ирсэн юм.

Leave a Reply

  • Facebook