быстрый займ на карту
Үзсэн: 146

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн төр захиргааны байгууллагаас зарласан “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад 2017 онд батлагдсан “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ-MNS 5274:2017” стандарт болон Ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчлах аяны талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт хэлэлцүүлгийг ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, ЧДЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч 89 ААН, иргэн, холбогдох албаныхан оролцлоо. Хэлэлцүүлгээр Засгийн газрын тохируулагч агентлаг “Стандарт хэмжил зүйн газар” “Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газар”, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газар, Татварын хэлтсээс Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ-MNS5274:2017 стандартын талаар болон шинээр батлагдсан татварын багц хууль, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үүлэн технологид суурилсан цахим системд хэрхэн хамрагдах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар санал солилцлоо.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook