быстрый займ на карту
Үзсэн: 135

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ 5S ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” ШАЛГАРУУЛАХ  АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

“Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад үйлчилгээний соёл 5S-ийг хэрэгжүүлэх, сурталчлах, хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор аяныг зохион байгуулан ажиллаж байна.

Аянд оролцогч 20 гаруй байгууллагын материалыг хүлээн авч ажлын хэсэг шилдэг  4 байгууллагыг шалгарууллаа. Шалгарсан “Макс Хотелс” ХХК, “Номадс хоспиталити” ХХК, “Нар өгөөж” ХХК, “МНБМ холдинг” ХХК-ниудын танилцуулгатай танилцаж шилдэг 3 байгууллагыг шалгаруулан, Улаанбаатар хотын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагын шалгаруулалтад нэр дэвшүүлэхээр сонгон шалгаруулаад байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook