быстрый займ на карту
Үзсэн: 264

2019 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2019 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын семинарыг 10 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. 2019 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулж явуулах бэлтгэл ажлыг хангах талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж товчооны гишүүдэд  үүрэг чиглэл өглөө.

Төрийн нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах, албад нэгжүүд ажлын уялдаагаа хангаж ажиллах, харилцан мэдээ, мэдээлэл солилцож ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр барилгын өргөтгөлийн  ажил явагдаж байгаатай холбоотойгоор аюулгүй ажиллагааны горим сахих, нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилсан тооцоо, өгөгдөхүүнийг боловсруулж танилцуулах, цэрэг татлагын байрын ажиллах нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Мөн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбай руу орох орц, гарцыг галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээтэй уялдуулж нэмэлт арга хэмжээ авахыг даалгалаа.

Цэрэг татлагаар ирэх иргэд, залуучуудад дүүргийн эдийн засаг нийгмийг  2019 онд хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлуудаа сурталчилж таниулах, мэдээлэл хүргэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахад анхаарахаар боллоо. Мөн цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, төлөвлөгөөг танилцуулж, цэрэг татлагын товчооны гишүүн тус бүрт цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах болон татлагын ажлын явцад хэрхэн ажиллах талаар зааварчилгааг танилцууллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook