быстрый займ на карту
Үзсэн: 116

САЙЖРУУЛСАН, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР 13000 ГАРУЙ ӨРХӨД МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГЧ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх зорилгоор Дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын Газрын дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нараар ахлуулсан нийслэлийн Статистикийн газар, Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Зураг төслийн хүрээлэн, Хөрөнгө оруулалтын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Аялал жуулчлалын газар, Төр захиргааны авто бааз зэрэг нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын 61 удирдлага, албан хаагчид, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албад, дэргэдэх хэлтэс албад, Улаан загалмайн нийгэмлэг, Таван толгой түлш ХХК, хороодын Засаг даргын Ажлын алба, Хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид зэрэг нийт 944 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй Ажлын 4 хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгүүд 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар дүүргийн 7-19 дүгээр хорооны 13072 өрхөд сайжруулсан, шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтэй танилцан, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, эрсдэлийн үнэлгээ хийж ажилласан байна. Энэ арга хэмжээний хүрээнд эрсдэлтэй өрхүүдэд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Гамшгаас хамгаалах хөтөлбөрийн баг ангийн хамтарсан хэсэг байгуулж, дахин сургалт, аюулгүй ажиллагааны арга хэмжээг зохион байгуулна. 

Leave a Reply

  • Facebook