быстрый займ на карту
Үзсэн: 66

САЙЖРУУЛСАН, ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨМЖ ӨГӨХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар дүүргийн иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх зорилготой Ажлын хэсгийн дарга бөгөөд ЧДЗДТГ-ын дарга А.Дамцагдорж ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Мөн ажлын хэсгийн гишүүдтэй өрхүүдээр явж түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм. Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг мөрдлөг болгон ажиллаж, үүсэж болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалаарай.

Leave a Reply

  • Facebook