быстрый займ на карту
Үзсэн: 89

102 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН “АЛТАН НАМАР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн хүүхэд, багачуудын “Алтан намар” спорт өдөрлөг дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын ам, Чингэлтэй хайрханы “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн Хөл бөмбөг, хөнгөн атлетик, спортын талбайд боллоо.

Алтан намар өдөрлөгөөр 102 дугаар цэцэрлэгийн Ахлах бэлтгэл ангийн 270 гаруй хүүхэд, багачууд, 320 эцэг, эхчүүд хөгжилтэй буухиа тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, гүйлтийн тэмцээнүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

Leave a Reply

  • Facebook