быстрый займ на карту
Үзсэн: 50

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД “НОГООН ЗЭЭЛ” ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолоор УБ хотын төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсантай холбогдуулан гэр хорооллын иргэдэд гэр сууцаа хэрхэн дулаалах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг ахуйн хэрэгцээндээ хэрэглэж хэвших, түүхий нүүрс хэрэглэхгүй амьдралын чанараа дээшлүүлэхэд Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас иргэдийг дэмжиж олон төрлийн ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хамтран хэрэгжүүлэх “НОГООН ЗЭЭЛ” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгийг ХААН банктай хамтарч Чингэлтэй дүүргийн МЭДЭЭЛЭЛ ИННОВАЦЫН ТӨВД зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр дүүргээс хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан бөгөөд ХААН банкны Бүтээгдэхүүн Удирдлагын Газрын Захирал Б.Дөлгөөн “НОГООН ЗЭЭЛ”-ийн зорилго, иргэд хэрхэн хамрагдаж болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг өдөрлөгт оролцогчдод өгч, улмаар хамтран ажилладаг хувийн хэвшлийн байгууллагууд агаар, хөрсний бохирдлыг бууруулахад зориулагдсан шинэ тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж оролцлоо.

Leave a Reply

  • Facebook