быстрый займ на карту
Үзсэн: 76

ДҮҮРГИЙН 7-19 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл өгөх,ЗӨВЛӨМЖ хүргэх зорилготой Дүүргийн 4 ажлын хэсэг нь Нийслэлийн Статистикийн газар, Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ, Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, Инновацын газар, Аялал жуулчлалын газар, Төр захиргааны авто бааз УТҮГ гэсэн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

Чингэлтэй дүүрэгт 31505 өрх айлд ЗӨВЛӨМЖ хүргэж, мэдээлэл өгөх ажил 91,8%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү ажлын явц байдалтай газар дээр нь танилцах зорилгоор Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол Хяналтын багийн гишүүдийн хамт 7-19 дүгээр хороодод ажиллаж, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй харилцан санал солилцлоо.

 

Leave a Reply

  • Facebook