быстрый займ на карту
Үзсэн: 127

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 3414 ХҮҮХЭД ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНД ХАМРАГДСАН БАЙНА

Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/451 дүгээр тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 10 дугаар сарын 4-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хүйтний улирал эхэлж, ханиад томуугийн дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн төрийн өмчийн 30 цэцэрлэгийн 8535 хүүхдэд томуугийн эсрэг вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаагаас өнөөдрийн байдлаар 15 цэцэрлэгийн 3414 хүүхдийг дархлаажуулалтад хамруулж, дүүргийн хэмжээнд вакцинжуулалт 40.0%-тай байна.

Төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдүүдэд хийгдэж байгаа улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг эцэг эхчүүдийн зөвшөөрлийн дагуу хийж байгаа бөгөөд энэхүү томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн “GC flu” вакцин нь томуугийн вирусын эсрэг бие /антиген/-ийг идэвхгүйжүүлэн гаргаж авсан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй вакцин юм.

Leave a Reply

  • Facebook