быстрый займ на карту
Үзсэн: 133

ЦАГ ЗАСВАРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ СУРТАЛЧЛАХ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, ахуйн үйлчилгээний салбарт инновац нэвтрүүлэх, шинэлэг технологийг сурталчлах, хэрэглээний зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчлах аян”-ыг 8 дугаар сараас 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 2 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Монголын цаг засварчдын холбоо ТББ-тай хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт цаг засварын үйлчилгээ эрхлэгч 25 иргэнд “Шинэлэг технологийг сурталчлах үзүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, Шинэ цахлай цагны дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцуулж, туршлага судлууллаа.

Сүүлийн жилүүдэд цагны бүтэц, хийц, загвар материал зэргийг өндөр технологиор гарган авч, үнэ болон чанарт ихээхэн анхаарах болсон бөгөөд мэргэжлийн бус цаг засварчдаас болж цаг засварчдын салбарын нэр хүнд ихээхэн унасан гэж үзэж байгаа юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар цаг засварчдын залуу шинэ үеийг бэлтгэн гаргах, чанартай боловсон хүчин бий болгох юм.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook