быстрый займ на карту
Үзсэн: 350

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН 240 ХҮҮХДИЙН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онуудад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, 240 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох хүчин чадалтай шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон албаны хүмүүс, дүүргийн цэцэрлэгүүдийн удирдлагууд, 4 дүгээр цэцэрлэгийн удирдлага хамт олон, хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

4 дүгээр цэцэрлэг анх 1957 онд 21 ажилтантай, 110 ортойгоор байгуулагдаж байсан бол өдгөө дүүргийн 4, 5 дугаар хорооны харьяа хүүхдүүдийг бүрэн элсүүлж, нэг бүлэгт байх хүүхдийн тоог норматив хэмжээ буюу 30-35-д хүргэж, багш хүүхдийн ачааллыг тэнцүүлснээр нийт 53 багш, ажилтантайгаар 410 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

 

Leave a Reply

  • Facebook