быстрый займ на карту
Үзсэн: 271

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн Штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар болон холбогдох ажилтан албан хаагчид Чингэлтэй дүүрэгт ажиллалаа.

Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 7-19 дүгээр хорооны айл өрх, иргэдэд САЙН КАРТ хүргэгдсэн байдал, Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх ЗӨВЛӨМЖ тараагдсан байдал, Борлуулалтын цэгүүдийн түлш нөөцлөлт, татан авалт,  түгээлтийн байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол харилцан санал солилцлоо.

ЧИНГЭЛТЭЙЧҮҮД – УТААНЫ ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА…

Leave a Reply

  • Facebook