быстрый займ на карту
Үзсэн: 364

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор “Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого”-ын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон. 11 дэх удаагийн “Хүн ам, орон сууцны ээлжит тооллого” нь уламжлалт болон ”Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-ийн бүртгэлд үндэслэн хийгдэж байгаагаар онцлог юм.

Үүнтэй холбогдуулж нийслэлийн Тооллогын комиссын орлогч дарга бөгөөд Нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тооллогын явц, анхаарах асуудал, эрчимжүүлэх талаар холбогдох мэдээлэл хийлээ. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн хэмжээнд Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан бүртгэлийн явцын талаар мэдээлж холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Дүүргийн хэмжээнд Хүн ам, өрхийн бүртгэл дэвтэр хөтлөлт хамралтын хувьд 86,9 хувь, Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн засварласан хувь 31,3 хувьтай байна. Хуралд нийслэлийн Статистикийн газрын холбогдох хэлтсийн удирдлага, албан хаагчид, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул, хэлтсийн мэргэжилтнүүд, 1-19 дүгээр хорооны Засаг дарга, Ажлын албаны дарга нар оролцсон юм.

Leave a Reply

  • Facebook