быстрый займ на карту
Үзсэн: 328

“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-БИЗНЕС ФЕСТИВАЛЬ”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нийслэлийн 380 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2019” арга хэмжээг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалттай, сугалаатай худалдаа үйлчилгээгээр бэлэг барих, аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит талбайд  2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс Төр төрийн бус байгууллага хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор иргэдэд хямдралтай, урамшуулалтай, сугалаатай худалдаа, үйлчилгээгээр бэлэг барих, аж ахуйн нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор баярын парадад оролцуулан дүүргийн үйл ажиллагааг сурталчлан ажиллалаа.

Парадад дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх 6, 7 дугаар төв, Сиркл чейн ХХК Сэнтрал экспресс сивиэс ХХК, Үнэнч найз ХХК-ны зэрэг  6 байгууллагын  165 албан хаагчдыг оролцож,  Бичура ХХК, дүүргийн ЖДҮ-ийг дэмжих БИТ-өөс Г.Алтан-Эрдэнэ-Сүлжмэл, Л.Оргилболд-Сүлжмэл, Х.Бөндөн, Д.Эрдэнэбаяр-Сувинер эдлэл, П.Уянга-Ноос ноолууран хувцас, П.Туяажамба-Савхин бээлий, С.Шүрэнцэцэг-Монгол гутлын чиглэлээр, Мобиком корпорац ХХК-нуд иргэдэд хөнгөлөлттэй, урамшуулалтай худалдаа үйлчилгээг үзүүлсэн.

 

 

Leave a Reply

  • Facebook