быстрый займ на карту
Үзсэн: 145

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭЛИТ” БАГ УЛСЫН АВРАГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойн өдрийг угтаж, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, гамшигт нэрвэгдэгсэдийг аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах зорилгоор зохион байгуулагдсан нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019” тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын “Элит” баг тэргүүн байр эзэлсэн.

“Элит” багийн багш дасгалжуулагч, тамирчидтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат уулзаж, бэлтгэл сургуулалттай нь танилцаж дараагийн шатны  буюу улсын аврагын тэмцээнд оролцоход амжилт хүслээ.


Leave a Reply

  • Facebook