быстрый займ на карту
Үзсэн: 389

ЭНЭ ЖИЛИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 18-20-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Дүүргийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын ажил энэ сарын 18-20-ны өдрүүдэд дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн байранд болохтой холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж Цэрэг татлагын товчооны гишүүд болон дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарт холбогдох үүрэг, даалгавар өглөө.  Цэрэг татлагын байр орчмын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг чанартай явуулах, татлагын байрны дэг журмыг сахиулан, сайтар мөрдөн ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Leave a Reply

  • Facebook