быстрый займ на карту
Үзсэн: 234

ЦЭРЭГ ДАЙЧИД ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ЦЭРГИЙН АЛБАА ХААЖ ХАЛАГДЛАА

Чингэлтэй дүүргээс 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдаж Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, цэргийн албаа нэр төртэй хааж үеийн нөхдөдөө  үлгэр дуурайлал болсон цэрэг дайчдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж хүлээн авч хүндэтгэл үзүүлж, дүүргийн Засаг даргын  “Талархал”, дурсгалын зүйлийг гардууллаа.

Чингэлтэй дүүргийн 6 иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, хугацаат цэргийн албаа хаах хугацаандаа улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж халагджээ. Цаашид хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа экскаватарчин, индүүчин, автогрейдерчин, авто ачигчийн жолооч, бульдозерчин, өөрөө буулгагчийн жолооч гэсэн мэргэжилтэй иргэд улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж, төрийн албанд ажиллах нөхцөл бололцоогоор хангагдана.

Хугацаат цэргийн жинхэнэ алба хааж халагдсан залуучуудад дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн албанаас хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, тэдний хүсэл сонирхол, ур чадварт нь нийцүүлэн таарч тохирох ажлын байранд зуучлах үйл ажиллагааг танилцууллаа. Мөн 26 ажил олгогчийн 375 ажлын байрны захиалгыг танилцуулж, ажил олгогчийн төлөөлөл болох “Хаппи сити” ХХК, “Эко констракшн” ХХК, “Оргил өргөө” ХХК, “Чиглэл” ХХК, “Орхон” их сургууль зэрэг байгууллагын сул чөлөөтэй байгаа ажлын байрны захиалгаа танилцуулж ажилд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook