быстрый займ на карту
Үзсэн: 288

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН 24 САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор дүүргийн 13 дугаар хороонд 9 дүгээр сарын 6-13-ны өдрүүдэд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Аяны хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, хэлтэс албадын дарга нар оролцон аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Энэ хугацаанд тус хорооны иргэдийн 41 санал, хүсэлтийг хүлээн авч 24 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 2 хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж үлдсэн хүсэлтийг холбогдох албанд өгч судлах шаардлагатай гэж үзэн ажиллаа.

Leave a Reply

  • Facebook