быстрый займ на карту
Үзсэн: 420

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН “ЭЛИТ” БҮЛЭГ “ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙ УЛСЫН АВАРГА БАГ БОЛЛОО

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Улаанбаатар бүсээс шалгарсан Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг, Зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн лаборатори  I бүрэн дунд сургуулийн “Шонхор” бүлэг, Баруун бүсээс шалгарсан Завхан аймгийн Улиастай сумын IV  сургуулийн “Хөгжил” бүлэг, Хойд бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн  “Шонхор” бүлэг, Өмнөд бүсээс шалгарсан Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын “Бумбат” гэсэн 5 бүлгийн 35 өсвөрийн аврагч оролцлоо.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлж оролцож буй сурагчдад Дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгал нар амжилт хүсэж Ерөнхий боловсролын сургуулиудын төлөөлөл 1000 гаруй сурагч туршлага судалж Элит багийн хөгжөөн дэмжигчээр ирсэн юм.

Нийлбэр дүнгээр тэргүүн байрт Улаанбаатар бүсээс оролцсон Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Элит” бүлэг шалгарч, “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний аваргаар тодорлоо.

Leave a Reply

  • Facebook