Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгох тухай

2013 оны 10 дугаар сарын 21                      Дугаар A/298                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10, 27.11 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн саналыг үндэслэн 2013 оны 3 дугаар улирлын урамшуулал олгох 19 хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийн нэрсийг хавсралтаар баталсугай.

2. Урамшуулалд зарцуулагдах 6.450.432 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга дөрвөн зуун гучин хоёр/ мянган төгрөгийг Халамжийн сангийн зардлаас гаргахыг Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

3. Хороодын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                       Д.ГАНБОЛД

 

 

Leave a Reply

  • Facebook