быстрый займ на карту
Үзсэн: 576

БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ ӨДӨР БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2019 оны 63 дугаар зарлиг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Ногоон байгууламж нэмэгдүүлэх тухай” 2019 оны А/589 дугаар захирамжийн хүрээнд 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг 10 дугаар сарын 19-ний өдөр 19 дүгээр хороо “Тахилтын ам”-нд зохион байгууллаа.

Тус өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын 230 алба хаагчид нийт 1150 ширхэг мод, бут, сөөг тарьсан юм.

Leave a Reply

  • Facebook