быстрый займ на карту
Үзсэн: 276

ЭНЭ ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/941 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/653 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд 2019 оны хоёрдугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага 10 дугаар сарын 18-20-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд явах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж, ирц сайн байсан бөгөөд дүүргийн Цэрэг татлагын товчоо цэрэг татлагын хяналтын тоог бүрэн биелүүлсэн байна. Мөн цэрэг татлагын үеэр эрүүл мэнд, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр хангах зэрэг нэг цэгийн үйлчилгээг иргэдэд зохион байгуулж ажилласан юм. Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой иргэдийн 97,3 хувь нь үзлэгт хамрагдаж дээд байгууллагаас өгсөн тоон даалгаврыг 100 хувь биелүүллээ.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook