быстрый займ на карту
Үзсэн: 232

АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ХИЙН /ГАЗ/ ЗУУХААР СОЛИХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Агаарын бохирдлыг бууруулах, Утаагүй орчныг бүрдүүлэх зорилготой БОАЖЯ-аас санаачилсан “АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ХИЙН ЗУУХААР СОЛИХ АЖИЛ” төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг 139 дүгээр сургууль болон 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын халаалт дулааныг ХИЙН ХАЛААЛТ/газ/-аар бүрэн шийдвэрлэлээ. Энэхүү цогцолбор нь 2200 м.кв талбайтай бөгөөд жилдээ 320 орчим тонн түүхий нүүрс хэрэглэж, тус бүр 300 квт хүчин чадалтай нам даралтын 2 зуухаар галлаж халаалт дулаанаа шийддэг байсан юм. Төсөл хэрэгжсэний үр дүнд тус сургууль, цэцэрлэгийн цогцолборын халаалт дулааныг ХИЙН ХАЛААЛТЫН БОЙЛЕР тавьж шийдсэнээр жилдээ 320 орчим тонн түүхий нүүрсний хэрэглээ + 64 орчим тонн үнс + 915,2 тонн СО2-ийг бүрэн зогсож 100% УТААГҮЙ + ЦЭВЭР ТОХИЛОГ ОРЧИН бүрдэж байна.

Төслийн ажлыг Япон Улсын ХИЙН ГАЗ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр Дэлхийд тэргүүлэгч “РИННАЙ” болон угсралт суурилуулалтыг гүйцэтгэгч “КУСАКАВА КОГЁО” компаниудтай хамтран ажилладаг “GASCOM” ХХК нь амжилттай гүйцэтгэж 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд БОАЖЯ – ны Сайд Н.Цэрэнбат,”GASCOM” ХХК – ны Ерөнхийлөгч Д.Сэржбүдээ,Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook